Хүнд нөхцөл байдал – Төрийн аливаа эрх барих байгууллагын шийдвэр, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас А тал нь Ачилт буулгалт бутлуурын талбайн үйл ажиллагааг явуулж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Б талд мөн адил хамаарна. 10.2. Давагдашгүй хүчин зүйл- Байгалийн гамшиг, үер ус, гал түймэр, газар хөдлөлт халдварт өвчин болон эдгээртэй адилтгах бусад нөхцөлийг давагдашгүй хүчин зүйлст тооцно. 10.3. Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлс болон хүнд нөхцөл байдлын улмаас талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол тэр даруй нөгөө талдаа мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно. Гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлс, хүнд нөхцөл бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжилбэл талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.Гэрээг дуусгавар болгох:11.1.1. Гэрээний талууд харилцан тохиролцсоноор гэрээг хэдийд ч дуусгавар болгож болно.11.1.2. Аль нэг талын санаачилгаар гэрээг цуцлах тохиолдолд нөгөө талдаа 30-аас доошгүй хоногийн өмнө үндэслэл бүхий мэдэгдэл өгөх бөгөөд нөгөө талаас гэрээний үүргийн зөрчлөө арилгасан талаарх мэдэгдэл, эсхүл гэрээ байгуулах шинэ санал ирүүлээгүй бол гэрээг цуцалж, дуусгавар болгосонд тооцно. 11.1.3. Гэрээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө гэрээний талуудын аль нэг нь гэрээг сунгахгүй тухайгаа мэдэгдсэн тохиолдолд гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно. Гэрээний хугацаа дуусах үед талуудын хүлээсэн үүрэг хангагдаж дуусаагүй тохиолдолд тухайн үүрэг дуусан хүртэл энэхүү гэрээний үйлчлэл хэвээр хадгалагдана.11.2. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах – талууд харилцан тохиролцсоноор хэдийд ч гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд өөрчлөлт хийгдсэн нэмэлт гэрээг энэ гэрээнд хавсаргаж, уг нэмэлт энэхүү гэрээний салшгүй хэсэг байна.11.3. Гэрээний хүчин төгөлдөр байдал. Талууд гэрээнд гарын үсэг зурж, тамга дарсанаар энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болно.