ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЛИЙН БИЧВЭРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА Нэг. Агуулгын шаардлага:1. Өгүүлэл нь өмнө нь хэвлэгдэж байгаагүй, сүүлийн үеийн судалгааны ажлын бодит үр дүнг тусгасан эрдэм шинжилгээний бүтээл байна.2. Авч үзэж буй сэдвийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохистой шийдлийг санал болгож, шинэлэг дүгнэлт, санаа дэвшүүлсэн судалгаа, танин мэдэхүйн ач холбогдолтой байна.3. Гадаад дотоодын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачдын ном бүтээлээс өргөн ашиглаж, харьцуулан шинжилж, ишлэл авсан байна. 4.Өгүүллийн ишлэлийн тоо 10-аас доошгүй байна.Хоёр. Хэлбэрийн шаардлага:1. Өгүүллийн бүтэц:Өгүүлэл нь дараахь ерөнхий бүтцийн дагуу байна. а/ Зохиогч /зохиогчид/ -ийн нэр б/ Эрдмийн цол, зэрэг, зохиогчийн албан тушаал в/ Гарчигг/ Үндсэн бичвэр, үүнд:■ Abstract■ Түлхүүр үг “Өгүүллийн гол утгыг илэрхийлж чадахуйц цөөн тооны нэр үг ба холбоо үг байна” ■ Удиртгал /өмнөх үг/■ Үндсэн хэсэг■ Дүгнэлт Ишлэл Ном зүй Хавсралт зураг Жич: хэрэв бичвэрт хэрэглэсэн бол. Зургийн тайлбар гэсэн хэсгээс бүрднэ.2. Формат:• Зохиогчийн нэрийг шинэ мөрнөөс эхлэн баруун захруу шахаж бичнэ. • Гарчиг нь зохиогчийн нэрнээс доош 2 мөрний зайтайгаар өгүүллийн бичвэрийн төвд /Сепter/ байрлуулж, үсгийн хэмжээг 12рt, том үсгээр, тод хараар бичнэ.• Өгүүлэл нь бичгийн цаасны /А4/ босоо форматтай, үсгийн фонд нь Times new Roman, эсвэл Arial Mon үсгийн хэмжээ нь 12pt, мөр хоорондын зай нь хэвийн /Single /, нэг баганад, бичвэрийн 2 тал нь тэгш /Justify/ байхаар бичигдсэн байна.Товч агуулга нь өгүүлэлийн гол утгыг 200 үгнээс илүүгүй үгэнд багтаасан 12рt хэмжээгээр бичигдсэн байна.3. Хэл:Өгүүлэл нь монгол хэл дээр байхаас гадна судалгааны голлох хэл болох англи хэл дээр бичигдсэн байж болно. Монгол хэлээр бичигдсэн өгүүллийн товч агуулгыг “Abstract”- ийг англи хэлээр 200-аас илүүгүй үгэнд багтаан бичнэ.4.Хэмжээ, бүтэц:1. Өгүүллийн нийт хэмжээ 8 хуудаснаас доошгүй байна.2. Өгүүлэлд багтсан зураг, график, схем, диаграмм зэрэг үзүүлбэр тус бүр нь ойлгомжтой байхаас гадна нэр, тайлбар, дугаар нь тодорхой байна.3. Өгүүллийг цаасан дээр хэвлэж /гарын үсгээ зурж баталгаажуулсан/, флаш дискэн дээр бичигдсэн 2 хэлбэрээр байна.4. Ишлэл нь уламжлалт хэлбэрээр байж болохоос гадна МУБИСургуулийн Эрдмийн бичигт “APA” бичвэрийн дагуу үйлдсэн байхыг онцолж байгааг тусгаж болно. 5. Өгүүллийн нэр томъёоны тайлбар, тодруулгыг дээд хэсэгт нь тусгай тэмдэгт эсвэл араб тоогоор тэмдэглэж, тухайн хуудас бүрийн доор дэс дараалуулан бичнэ. ПРОФЕССОР Ц.ЭРДЭНЭЦОГ