Бид Монголын Хөрөнгийн Биржийн албан ёсны баталгаатай үнэмшлийн магадлал өндөртэй, үнэхээр шилдэг ТОП компаниудыг санхүүгийн тайлан балансын мэдээллийг ашиглэн судалгааны тооцоо хийлээ.Ингэхдээ магистрын түвшний судалгааны ажлын түвшинд тавьдаг үндсэн шаардлага бол судалгааны арга зүйг онолын үүднээс олон талаас нь судлах, эзэмших, улмаар түүнийгээ компианиудын үйл ажиллагаанд санхүүгийн талаас нь дүгнэлт өгч тухайн байдлыг нь оношлох цаашдын өөрчлөн байгуулалтыг шийдвэрлэх асуудалд хандах зорилт тавьж ажилласан болно. Компанийн тайлан, балансын мэдээлэлд хийсэн шинжилгээний үр дүнд санхүүгийн хүндрэлд орох нь тодорхой болсон тохиолдолд даван туулах арга замыг боловсруулах, учирсан нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зохион байгуулалтын зөв арга хэмжээг авч ажиллах нь нэн чухал. Мөн хамтран ажиллах гэж буй компани дээрээ энэхүү шинжилгээг хийж чадвал учирч болох эрсдлээс зайлсхийх боломжтой.Иймээс миний бие санхүүгийн хүндрэлийг оношлох цаашид даван туулах арга замыг олж илрүүлэх, мөн практикт ямар ач холбогдолтойг ойлгож мэдэхийн тулд энэхүү сэдвийг сонгон авч судлахыг зорьсон юм.