Нэвтрүүлгийн бүтэц. Нэвтрүүлэг эхлэхдээ оролцогчийн тоглосон киноны хэсгийг дүрсээр гаргаж дээр нь закадраар оролцогчоо танилцуулдаг. Төрсөн нутаг болон намтрыг нь закадраар уншиж баатраа бусдын синхрон яриануудаас босгож ирсэн. Нас барсан хүний тухай хөрөг нэвтрүүлэг учраас синхрон яриа, закадрууд олон болсон болов уу? гэж бодож байна. Мөн тоглосон киноны хэсгээс хэтэрхий их гаргасан. Синхрон яриан дунд хамгийн сонирхолтой нь хөргийн баатрын охины яриа байсан.