Танин мэдэхүйн процессуудаас гадна угсаатны сэтгэл зүйчдийн анхаарлын төвд олон жилийн турш оюун ухааныг хэрхэн судлах тухай асуудал байсан. Бүх хүнд танигдсан францын эрдэмтэд болох А.Бине, Т.Симон нар 20 зууны эхэн үед сургуульд бэлтгэгдсэнбайдлыг илрүүлэх оюун ухааны сорилыг боловсруулсан байдаг бөгөөд хэрэглэлтийн зориулалт нь тусгай сургуульд элсэх хүүхдэд зориулсан байна. Тэд гол нь хүүхдийн өдөр тутмын амьдралд сайн ойлгох, сайн эргэцүүлэл хийх чадварыг шалгах даалгавруудыг сонгожээ. Тухайн үед 20 зууны францын нийгмийн амьдралын дүр зураг нь хамгийн чухал нь сургууль гэж үзэж байсан ба хүүхдийг соёл хүмүүмлийн түвшингээр нь сургуульд сонгон авдаг байлаа.