Хүн төрөлхтний нийтлэг хэрэгцээг К.Леви-Строс обьектив танин мэдэхүйн их хүсэл тачаал гэж үзсэн. Тэрээр эртний хүмүүсийн танин мэдэх хэрэгцээ байгаагүй гэсэн Л.Лева-Брюль үзэлсанааг эсэргүүцэж байсан ба эртний хүмүүс зөвхөн өөрт хэрэгцээ бүхий сонирхол татсан зүйлээ л танин мэдэх шаардлагатай гэж үздэг байсан хэмээн тайлбарлаад олон баримтаар өөрийн санааг баталжээ.