Мөн тодорхой нэг хүний дүрийг уран сайхны аргаар дүрслэн илэрхийлдэг. Хөрөг нь нэг буюу хэсэг хүний дүрийг гадаад төрх, дотоод сэтгэлийн зан чанарыг илтгэн харуулахыг эрхэмлэдэг. Хүнийг дүрслэн үзүүлэх нь гэдэг урлаг шаардсан чимхлүүр ажил. Оновчгүй зураглаваас хэн нэгнийг гомдоож сэтгэлд нь шарх үүсгэхээс гадна тэр хүнийхээ амьдралд шинэ хоч нэмж доог зугааны бай болгох аюултай.[Батжаргал Д. Сэтгүүл зүйн эрдэм шинжилгээний бичиг,УБ., 2010, 163 дахь тал]