Судалгааны техник гэдэг нь аль нэг аргыг ашиглахад зориулагдсан ур дүйн (урлахуйн) цогц; Судалгааны процедур нь судалгааг зохион байгуулах, үйлчлэх дарааллууд, үйл ажиллагааг залуурдах дүрэм, журмыг ойлгодог; Аргазүй буюу аргачлал нь танин мэдэхүйн ур ухааны цогц;Аргазүй хэмээх ухагдахуун нь өргөн агуулгатай, тодорхой түвшинтэй: Үйл ажиллагааны ямар нэг хүрээнд үйлчлэгч аргуудын нэгдэл;Танин мэдэхүйн шинжлэх ухааны цогц;Түгээмэл аргазүй нь шинжлэх ухаануудын бүх салбарт нийцэн үйлчлэх бөгөөд философи ба танин мэдэхүйн ерөнхий нийтлэг аргуудыг нэгтгэсэн төгс төгөлдөр түвшин;Шинжлэх ухааны тодорхой чиглэлийн аргазүй нь тухайн шинжлэх ухаандаа нийцсэн өвөрмөц аргуудын нэгдэл.Судалгааны (дурдсан) аргуудыг дараах хэсэгт тодруулж хэсэгчлэн тайлбарлах болно.Танин мэдэхүйн нийтлэг ерөнхий аргуудыг гурван бүлэгт хуваадаг: