Судалгаанд оролцсон аялагчдын 58,3% зоогийн газрын үйлчилгээнд сайн, 3% нь маш муу гэсэн үнэлгээ өгсөн байна. Зочид буудлын үйлчилгээнд 50,6% нь сайн, аяллын үеийн хөтөлбөрт 49,3% нь сайн, 2,6% нь маш муу, аяллын хөтөчийн үйлчилгээ, мэдлэгт 38,3% нь дунд, гэр баазын үйлчилгээ 32% нь дунд, үнэ тариф 34% нь муу гэсэн үнэлгээг тус тус өгсөн байна.