Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл [1] болон [2] дахь заалтын нийлбэрээр тус тус тодорхойлно. Үүнд:1.Байгууллагын дансны үлдэгдэл /Харилцагч банкны тодорхойлолтыг тендер нээх өдрөөс өмнө 5 хоногоос ихгүй хугацаатай байхаар ирүүлнэ/2.Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт/Банкны зээлийн нөхцлийн дагуу, судлагдаж байгаа болон судалж үзээд зээл олгох боломжтой тухай гэсэн тодорхойлолтыг хүчинтэйд тооцохгүй/ хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг Сангийн сайдын 2015 оны 343 дугаар тушаалаар батлагдсан “Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн загвар”-ын 3.2.2 /е/-д “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө = Мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө + Санхүүгийн хөрөнгө + Дансны авлага гэсэн үзүүлэлтүүдээр дүгнэнэ” гэж заасны дагуу тодорхойлно./Тендерт шалгарсан тохиолдолд судалж үзээд зээл олгоно гэсэн тодорхойлолтыг тооцохгүй./