Гэрээгээр хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацаа Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үргэлжлэх хугацаагаар сунгагдана. Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үргэлжлэх хугацааны туршид Гүйцэтгэгчийн ажил үйлчилгээг саатсан, зогссон, тасалдсан, хойшилсон, хугацаа хэтэрсэн, ажил үйлчилгээний төрөл, хэмжээг өөрчилсөн зэрэгтэй холбоотой Гүйцэтгэгчид гарах аливаа зардлыг Захиалагч хариуцахгүй, Захиалагч нь Гүйцэтгэгчид ямар нэг төлбөр төлөхгүй, Гүйцэтгэгчийн өмнө болон бусад гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.