SPSS нь өгөгдлийг боловсруулах ба анализ хийхэд ашигладаг программ хангамж. Өгөгдлийг шинжлэх ухааны судалгааны байгууллага, судлаач, өгөгдлийн сан, Google Analytics, веб сайтын сервер зэрэг төрөл бүрийн үүсгүүрээс авч болно.Аливаа судалгааны өгөгдлийг боловсруулах, задлан шинжлэхэд зориулсан олон тооны программ зохиогдсон ба тэдгээрээс сүүлийн үед манайд нилээд өргөн хэрэглэгдэж байгаа нь SPSS юм.