36.3. “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадварыг дахин магадлаад, шаардлага хангасан тохиолдолд гэрээ байгуулах эрх олгоно. Хэрэв шаардлага хангахгүй бол уг тендерээс татгалзан сайн гэж үнэлэгдсэн дараагийн тендерт оролцогчийн чадварыг мөн адил зарчмаар магадлана.37. Аливаа тендерийг сонгох, эсхүл тендерүүдээс татгалзах захиалагчийн эрх37.1. Захиалагч тендер шалгаруулалтыг үндэслэлгүйгээр хүчингүй болгохыг хориглоно