Баталгаатай аргачлалуудыг давтан хэрэглэхэд үр дүн төстэй гардаг байна. Өөрөөр хэлбэл тестийн үр дүн эсвэл бүлэг дотор туршигдагчийн эзлэх зэрэг тодорхой хэмжээгээр хоорондоо тохирч байдаг. Аль аль тохиолдолд туршилтыг давтан явуулахад бага зэрэг ялгаа гарах боломжтой ч энэхүү ялгаа ялимгүй бага, нэг бүлгийн хүрээнд байх нь чухалИйнхүү, аргачлалын баталгаат чанар нь сэтгэл зүйн хэмжилтийн нарийвчлалыг илэрхийлэх үзүүлэлт бөгөөд тестээр гарсан үр дүн хэр найдвартай болох талаар дүгнэлт хийх боломж олгодог.