Хоёрдмол утгыг хэзээ хэрэглэдэг вэ? гэвэл нэг нь нэг талаас авч тайлбарлахад хоёр дахь нь өөр өнцгөөс мөн ойлголтыг тайлбарлан тэдний хооронд нэгдмэл шинж илрэхгүй байвал хэрэглэдэг. Харамсалтай нь К.Леви-Строс домогт сэтгэхүй ба шинжлэх ухаанч сэтгэхүй хоёрын ялгааг тайлбарлаж чадаагүй. Тэрээр домогт санаа нь мэдрэмжийн чанарт тулгуурлан, шинжлэх ухаан нь харагдах байдалд тулгуурлана гэж үзсэн.