Хоёр баг болгосон туршилтанд оролцогчид аль аль нь хугацааг оновчтой тодорхойлж чадаагүй. Энэ нь туршилтанд оролцогчдын хувьд уншлага нь сонирхол татсан ажил байжээ.Сайн чанарын текст авсан бүлэг нь муу чанарын текст авсан бүлгээс харьцангуй цаг хугацааг илүү оновчгүй тодрхойлсон байна. Энэ нь тэдний хувьд текст илүү сонирхолтой байсны шинж юм. Муу харагдах текстийг авсан багаас хэн нь лаатай даалгаврыг хийж чадаагүй байна. Харин нөгөө бүлгийн талаас илүү хувь нь лаатай даалгаврыг гүйцэтгэжээ. Ийнхүү сайн хэвлэмэл материал нь шийдвэр гаргахад эерэгээр нөлөөлжээ. Сайн хэвлэмэл материал нь хүмүүсийн сэтгэл санаанд эерэгээр нөлөөлж шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлдэг байна.