2.1 Эмпирик судалгаа Эмпирик судалгааны аргууд:Эмпирик судалгааны бүх түвшинд түгээмэл хэрэглэдэг аргуудын тодорхойлолт, тайлбар сэлтийг өгүүлье.Ажиглалт-объектыг байнга, чиг зорилготой сонирхох хүртэхүй; эмпирик батламжийн анхдагч болдог танин мэдэхүйн түгээмэл арга.Ажиглалт үр бүтээлтэй байх шаардлагууд:Зориуд сонгож хандах - ажиглалтыг тодорхой бөгөөд чанга тавилтай гүйцэтгэнэ; Төлөвлөгөөтэй хандах - урьдчилан товлосон дараалал, журмыг ягштал баримтална;Чиглэсэн зорилготой-үзэгдэл, объектын олон шинж чанараас сонгож товлосон хэсгийг ялгаж судална.Цэгцтэй (тогтолцооны хандлагатай ажиглалтыг тасралтгүй чанд хуваарь баримтлан үйлдэнэ.