Энэ төсөл нь үндсэн дэд бүтцэд холболтгүй (цэвэр ус, бохир ус, дулааны шугам, хатуу хог хаягдлын цэггүй) гэр хорооллын бага орлоготой оршин суугчдад эрчим хүчний үр ашигтай, уур амьсгалд тэсвэртэй, орлогод нийцсэн орон сууцтай болох боломж олгоно. Хотын хөгжлийн ажлын хүрээнд хэрэгжиж байгаа бусад төслүүдтэй адилгүй гэр хорооллын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, албадан газар чөлөөлүүлэх асуудал тусгагдаагүй. Бүтээн байгуулалт нь арилжааны талбай, хүүхэд эмэгтэйчүүдэд зориулсан төв, нийтийн ногоон байгууламж, оршин суугчдад зориулсан автомашин зогсоол,ойр хавийн гудамж, автомашин замд холбогдоно. Нийт 700 гаруй айл өрх амьдралын стандартуудаа сайжруулж үр ашиг шууд хүртэнэ.