Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааг бөглөх санамжЗахиалагчийн шаардлагад нийцсэн тендер бэлтгэхтэй холбоотойгоор тендерт оролцогчдод шаардагдах бүрэн мэдээллийг энэ бүлэгт тусгана. Түүнчлэн тендер хүлээн авах, нээх, үнэлэх, “хамгийн сайн” тендерийг шалгаруулах болон гэрээ байгуулах эрх олгох үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг багтаана. Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ захиалагч ТОӨЗ-г чанд мөрдөнө.Нийлүүлэгчийн гэрээний үүрэг, гэрээний төлбөр, талуудын эрх, үүрэг, хүлээх эрсдэлтэй холбогдсон нөхцөлийг энэ бүлэгт бус харин 6 дугаар бүлэг (гэрээний ерөнхий нөхцөл) болон 7 дугаар бүлэг (гэрээний тусгай нөхцөл)-т тус тус заана.Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа нь тендерийн баримт бичгийн бүрэлдэхүүн болох ба харин гэрээний хэсэг болохгүй.