Тэрээр тохиолдлын хэлбэр дүрс хүртэх судалгаагаа дахин үргэлжлүүлж, хоёр жил ч хүрэхгүй хугацаанд алдар цуу авчирсан “Psychodiagnostik” хэмээх номоо бичиж дуусгасан. Энэхүү номоо 1921 онд л хэвлүүлжээ. 1922 онд өвчний улмаас нас барсан. Роршахыг нас барсны дараа түүнийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн билээ. Түүнийг нас барахад Блейлер “швейцарын сэтгэц эмгэг судлаачдын бүхэл бүтэн үеийн итгэл найдвар унтарлаа” хэмээн харуусан хэлж байжээ.