Ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийг тайлагнаж буй байдалМонгол Улсын хувьд 2013 оноос эхлэн ОҮИТБС-ын тайлангийн тулган баталгаажуулалтад хамрагдаж буй компаниудын ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил тод болгон мэдээлэхээр ажилласан.2013 оны нэгтгэл тайланд нийт 250 компаниас тухайн компаний 5 болон түүнээс дээш хувийн эзэмшиж буй хувьцаа эзэмшигчдийн мэдээллээ ил тод болгохыг хүссэнээс 215 нь мэдээллээ өгсөн. Энэхүү мэдээллийг дүрсжүүлэн үзүүлснийг эндээс, жагсаалтыг эндээс татаж авч үзнэ үү.2014 оны нэгтгэл тайланд хамрагдсан компаниудаас бенефициар өмчлөгчийн мэдээллээ ил тод болгохыг хүсч холбогдох маягтаар мэдээлэл цуглуулсан. Мэдээлэл цуглуулахдаа ОҮИТБС-ын олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас гаргасан загвар маягтыг өргөтгөн ашигласан бөгөөд эзэмшлийг 3 түвшинд авч үзсэн онд нийт 236 компаниас 30 компани хувьцаа эзэмшигчдийн мэдээллээ ирүүлж, 6 компанийн эцсийн өмчлөгч ил тод болсон. Мэдээллийг эндээс татаж авна уу.2015 оны нэгтгэл тайланд хамрагдсан 202 компаниас дээрх мэдээллийг хүссэн бөгөөд 51 компани мэдээллээ ирүүлсэн байна. Мэдээллийг эндээс үзнэ үү.