Хувьцааг худалдах, шилжүүлэх, барьцаалах13.1. Хувьцаа эзэмшигч нь эзэмшиж буй хувьцаа, хувь эзэмших эрхээ бүгдийг нь буюу зарим хэсгийг нь худалдах буюу шилжүүлэх саналтай бол энэ тухайгаа хувьцаа шилжүүлэх буюу худалдах нөхцөлийн хамт Нөгөө Хувьцаа эзэмшигч талд санал болгох бөгөөд нөгөө талд тэргүүн ээлжид хувьцааг шилжүүлэн авах буюу худалдан авах давуу эрхийг олгоно. Энэхүү Саналд дараах нөхцөлийг тусгана. Үүнд:a. Худалдах хувьцааны тоо болон үнэ;b. Хувьцааг худалдахаар санал болгож буй бусад нөхцөл;c. Гуравдагч этгээдийн тухай мэдээлэл