Түрээслүүлэгч тал нь түрээсийн байрыг хэвийн ашиглалтыг хангахтай холбоотой эрх бүхий байгууллагаас авах шаардлагатай лиценз, тусгай зөвшөөрлийг авах, холбогдох гэрээг байгуулах, эдгээрийг хуулийн дагуу сунгалт хийлгэх үүрэгтэй. Энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Түрээсийн байрыг энэхүү гэрээний дагуу хэвийн ашиглах боломжгүй байх /ус, цахилгаан, дулаан тасрах, түрээсийн байранд нэвтрэх боломжгүй байх .../ тохиолдолд ийнхүү тасалдсан хугацааны төлбөрийг хасч нэхэмжлэх үүрэгтэй.