Ингээд сэтгэхүй ба хүртэхүй нь Уорф, Сепирийн үзсэнээр, тухайн хүний ямар хэл дээр харилцдаг вэ? гэдгээс хамаарахгүй байхын аргагүй гэж тодорхойлсон. Орчин цагийн хэлэнд эскимосчуудад цас гэдгийг нэрлэх 20 янзын үг хэллэг байдаг, харин англи хэлэнд нэг, харин ацтек хэлэнд цас, мөс, хүйтэн гэдгийг нийлүүлээд нэг үгээр илэрхийлдэг баримтууд байна. Эндээс хэлний харьцангуй онолын үүднээс авч үзвэл, цасыг олон янзаар илэрхийлэх эскимосчуудын ертөнцийн тухай баялаг сэтгэлгээтэй англичууд арай доогуур түвшинд, ацтекуудад асуудалтай байна гэж үзэж болохоор байна.