Телевизийн хөрөг бол хувь хүний амьдралын нэг чухал хэсэг нэгэн тодорхой асуудлыг онцлон тусгаж үзүүлсэн баримт бодит дүрийн үзүүлбэр юм. Тэгэхээр хөрөг гэж чухам юу юм бэ? гэдгийг “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”–д “хүний дүр байдлыг дуурайлгасан зураг дүрс, цутгамал, сийлмэл, баримал, буулгамал” гэсэн байна. Энэ нь дүрслэх урлагийн хөргийн тодорхойлолт гэж хэлж болно. Харин сэтгүүл зүйн хөрөг бие хүн, гадна, дотнох төрх, зан араншин, хүсэл тэмүүлэл харьцаа зэрэг онцлог шинж нь орчин тойронтойгоо багтаж хөдөлж байдгаараа дүрслэх урлагийн хөргөөс өөр байдаг. Товчоор хэлбэл телевизийн дэлгэцнээ амьд хүн хөдөлж, ярьж, явж байдаг гэсэн үг. Хөрөг гэдэг төрлөөр зөвхөн тодорхой нэгэн бие хүний тухай л дүрсэлж өгүүлж үзүүлдэг.