Туул голын сав газрын дээд хэсгийн ус хураах нийт талбайн 50.2%буюу 3,774 км2 талбайг хөдөө аж ахуй эдэлбэр газар, 33.4%буюу 2,506.5 км² талбайг ойн сан бүхий газар, 11.7%буюу 880.4 км² талбайг хот суурин газар, 4.7% буюу 353.3км² талбайг тусгай хамгаалалттай газар тус тус эзэлж байна. Монгол оронд өдөөх аж ахуйн эдэлбэр газрын дийлэнх хэсгийг бэлчээрийн талбай эзлэх бөгөөд мал аж ахуй нь тэргүүлэх салбарын нэг юм.