-2021 онд Дарханы замаас гадна авто замын томоохон ямар бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа вэ?-Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн хоёр том суурин газрыг холбосон авто зам давдаг Монголын хамгийн өндөр даваа бий. Энд одоогоор 20 орчим км замын ажил үлдсэн. Үүнийг дуусгах төлөвлөгөөтэй байна.Мөн Баян-Өлгий аймгаас цааш Цагааннуур боомт руу чиглэсэн 25.8 км хатуу хучилттай авто замыг Азийн хөгжлийн банкны зээлээр хоёр жилийн хугацаатай барина. Ажлаа гуравдугаар сарын 15-нд эхэлнэ шүү гэдгийг боомтын хурлаар Аймгийн Засаг даргад нь хэлсэн. Гуравдугаар сарын сүүлчээр би газар дээр нь очиж ажлын явцтай танилцана. Дээрээс нь Баян-Өлгий аймгийг тойрсон 18.86 км зам бий. AH4 буюу олон улсын чанартай зам Баян-Өлгий аймгийг тойрч баригдаж байгаа. Мөн Ховд голын 200 метр гүүр гэсэн гурван том ажил босоо чиглэлийн авто замд байна. Энэ ажил үргэлжлээд явна.Харин Налайх чиглэлийн зам энэ жил дуусна. Одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Одоо хоёр дахь хучилт хийгдэнэ. Таван ширхэг явган хүний гүүр баригдана. Хажуугаар нь явган хүний болон дугуйн зам тавигдана. Мөн замын дагуу гарцуудаас бусад бүх газруудад туузан хашлага хийнэ. Ингээд бүрэн утгаараа энэ жил ажил нь дуусна. Гуравдугаар сарын сүүлээс гүйцэтгэгч компани ажлын талбайдаа гарна. Дарханы замаас гадна барьж байгаа томоохон замуудыг дурдвал эдгээр байна. Үүнээс гадна жижиг замын ажил олон бий.